Blogger templates

Monday, May 18, 2015

Худаг тойрсон асуудлууд

Цас хаялсан өглөө нарийн гудамжинд төмөр тэрэг, усны савны харшилдах дуу гарахад тэрэгний  дугуй,  арав орчим насны хүүхдийн гутлын мөр хоёр л үлдсэн байв. Хоосон савны тэрэг нь дээр бөнжигнөн ийш тийш үсчих дуунаар гудамны ноход  дуу дуугаа аван хуцалдахад нөгөөх хүү гүйх шахам хурдан хурдан алхсаар нэгэн дараалалд очин ээлжээ хүлээн зогслоо. Энэ дарааллыг харахад шимигч хорхой санаанд орно. Энэ хорхой толгой хэсэг нь салж унахаар ард сүүлэнд нь дахиад нэг шинэ үе нэмэгдэж байдаг. Яг л энэ
хорхой шиг нэг нь явахаар нөгөөх нь ирж дугаарлан зогсоцгооно.
Цэнхэр дээвэртэй, жижигхэн цагаан байшинги тойроод усны тэрэг хаа сайгүй хөглөрчээ. Байшингийн наахан талд портер зогсоно. Бас нэг цагаан өнгийн жижиг машинд ахимаг насны ах шар канистартай усаа хийж байв. Дараалалд зогсож байгаа хүмүүсийг ажиглавал ихэнх нь 8-14 орчим насны /эрэгтэй, эмэгтэй/ хүүхдүүд харагдана. Худаг яг дөрвөн замын уулзвар дээр замтайгаа тун ойрхон байрладаг тул маш их аюултай. Худгийн хажуугаар машин гарахдаа багтахгүй бол сигналаа дарж хүмүүсийг холдуулж, тэрэгнүүдийг нь авахуулж байж гарч байсан юм.  Хүүхдүүд усаа хийхдээ асгаснаас болж шаланкны хавьцай нэлээд зузаан мөс тогтжээ.
Дарааллын эхэнд нэгэн хүү ус хийж байлаа. Хүүгийн куртикных нь малгайны цахилгаан захных тал хүртэл задарч малгайных тал нь унжсан, хацар нь улааж, чих нь ягаарсан харагдав. Даарсандаа ягаарч цайрсан гараараа усаа хийн, үе үе нусаа татаж усаа дүүрэхийг хүлээж суув.  Хүүг усаа хийчихээд босох гэхэд гутлынх ул мөстэй барьцалдан хөлдсөн байв. Хүү хөлөө татаж авчихаад тэргээ ойртуулахаар явав. Би хүүгийн араас очиж эгч нь чамаас хэдэн юм асууж болох уу? гэж асуухад гайхаж харж харж байснаа
-          юу асуух гэж байгаая?
-          Худгийн талаар
-          Болно болно
-          Чамайг хэн гэдэг вэ?
-          Энхжин гэдэг
-          Хэдэн настай вэ?
-          11 настай
-          Чи яагаад ус аваад явч байгаа юм бэ?
-          Гэрт аав ээж байхгүй болохоор л усаа авч байгаа
-          Дандаа авдаг уу?
-          Тх дандаа авдаг
-          Ах эгч байдаг уу?
-          Байдаг гэхдээ хичээлтэй байдаг
-          Чи өөрөө ус авахыг хүсдэг үү?
-          Үгүй ээ гэрт хүн байхгүй болохоор л. Гэхдээ өвөл их хэцүү гар даараад хэцүү байдаг гэж нусаа татлан харцаа буруулан хэлэв. За баярлалаа миний дүү гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.
Хүүгийн ярихыг сонсоод эцэг эхчүүд юу боддог бол гэсэн бодол орж ирсэн юм. Дугаарын дунд хэсэгт 30 орчим насны эгч шар канистрынхаа тагийг чулуунд цохиж байгаа харагдав. Өвөл болохоор таг нь савтайгаа барьцалдаад хөлдсөн аж. Тэр эгч дээр очиж учираа хэлэн ярилцахаар болов.
Бага насны хүүхдүүд их ус авч байна. Энэ талаар юу гэж боддог вэ?
-          Энэ ер нь их хэцүү л дээ хоёр талтай асуудал. Зөв ч гэхэд хэцүү, буруу ч гэхэд хэцүү. Яахав гэр оронд нь хүн байхгүй бол авахаас өөр аргагүй л дээ. Гэхдээ манай энэ худаг дөрвөн замын уулзвар дээр байрладаг болохоор хүүхдүүд машин доогуур орчих гээд хэцүү л д ээ. Зун бол нэгддүгээр ангид ч ороогүй хүүхэд ус зөөгөөд явж л байдагшт.
-          Танай хүүхэд усанд явдаг уу?
-          Үгүй ээ. Нас нь арай болоогүй
-          Нас нь болоогүй гэж байна. Усанд явах боломжийн нас гэж таныхаар хэдэн нас юм бэ?
-          За нэг зургаа, долоон настай хүүхэд бол усанд яваад ирчихнэ шүү дээ. Манай хүүхэд гурван настай л даа
-          Худгийн урд ус асгараад хөлдсөн байдаг энэ талаар юу гэж боддог вэ?
-          Энэ тал дээр бол их хэцүү шүү. Өвөл халтиргаа ихтэй байдаг. Хавар болохоор мөс нь хайлаад шавхай болчихдог. Би ноднин хавар ус авч яваад энэ шавхайн дээр хальтирч унаад шагайгаа булгилж байсан.
-          Тэгээд эмчилгээний төлбөр хэнээс гарсан бэ?
-          Үгүй ээ хэнээс гархав дээ. Надаас л гарна ш дээ. Хувиараа нэг хүнээр бариулсан. Ер нь их худгийн байрлал буруу болохоор хэцүү энийг л янзлах хэрэгтэй. За эгч нь явлаа миний дугаар болчлоо. За баярлалаа эгчээ.

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ дараалал худгийн хүн “Ус дууссан” гэж хэлсэн үед  бас худгийн хаах цаг болсон үед  л дуусна. Энэ үгийг сонсоогүй л бол цастай ч бороотой ч байсан үргэлжилсээр л байна. Том хүн халтирч хөл гараа гэмтээж байхад хүүхдийн бэхжээгүй яс яах бол? Дөрвөн замаа тасралтгүй холхих жижиг том машин таны хүүхэд дайруулчихвал та яах вэ? Өнөөдрийн хоолны ус хэрэгтэй юу? Эсвэл яс махны чинь тасархай хүүхэд чинь хэрэгтэй юу? Энэ талаар бодох л хэрэгтэй. 

0 comments:

Post a Comment